ВИДЕО: Дубай хотод 35 давхар орон сууцны барилга шатжээ

ВИДЕО: Дубай хотод 35 давхар орон сууцны барилга шатжээ

Дэлхийн хамгийн өндөр, тэнгэр баганадсан барилгуудтай АНЭУ-ын Дубай хотын барилгууд түймэр гарах болсон. Тухайлбал, өнөөдөр /2022.11.07/ Дубай хотын 35 давхар орон сууцны барилга шатсан тухай AP агентлаг мэдээлжээ. 

Тодруулбал, тус байрны нэгэн орон сууцанд өглөө гал гарч, улмаар барилгын өнгөлгөө, дулаалгын шатамхай материал шатаж, гал хурдан тархасан байна. Иймд Дубай хотын удирдлагууд галаас урьдчилан сэргийлэхийн тулд барилгын зарим стандартыг өөрчилсөн гэж AP мэдээлжээ. 

Эх сурвалж: AP