СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОХУ-ын хилээр төмс, чавга, үзэм гаргахыг завдсан монгол иргэдийг саатуулжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОХУ-ын хилээр төмс, чавга, үзэм гаргахыг завдсан монгол иргэдийг саатуулжээ

ОХУ-ын Буриадын "Кяхта" шалган нэвтрүүлэх цэг дээр Россельхознадзорын хэлтсийн улсын байцаагчид монгол улсын иргэд зөвшөөрөлгүй 70 кг бүтээгдэхүүн гаргахыг завдсаныг илрүүлсэн талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Монгол, ОХУ-ын иргэд нь ургамал, ногооны эрүүл ахуйн гэрчилгээгүй 10 кг усан үзэм, 10 кг хушга, 20 кг чавга, 21 кг төмс тээвэрлэхийг завдсан бөгөөд энэ нь ургамал, ногооны хорио цээрийн тухай хуулийг зөрчиж, хорио цээрийн организм тархах аюулыг бий болгож байна гэжээ.

Дээрх баримтыг үндэслэн ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.2-т заасны дагуу захиргааны зөрчлийн тухай хоёр протокол үйлдэж, хорио цээрийн дэглэмд хамрагдсан бүтээгдэхүүнийг ургамлын эрүүл ахуйн гэрчилгээг бүртгүүлэхээр ОХУ-д буцаажээ.