БНАСАУ: АНУ биднийг олон улсын тавцанд биднийг гутаан доромжилж, дайсагнасан таамаглал дэвшүүллээ

БНАСАУ: АНУ биднийг олон улсын тавцанд биднийг гутаан доромжилж, дайсагнасан таамаглал дэвшүүллээ

БНАСАУ-ын арми мягмар гараг /2022.11.08/-т Орос руу хэзээ ч зэвсэг, сум экспортолж байгаагүй бөгөөд ийм зүйл хийх бодолгүй байгаагаа илэрхийлж, АНУ-ыг нэр хүндийг нь гутаах зорилготой "үндэслэлгүй" цуурхал тарааж байна гэж буруутгав.

Энэ талаар Солонгосын албан ёсны мэдээллийн төв агентлагийн англи хэл дээрх мэдэгдэлдээ "АНУ-ын дээрх таамаглал нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн БНАСАУ-ын эсрэг хууль бус "хориг арга хэмжээ авах тогтоол"-ыг ашиглан олон улсын тавцанд БНАСАУ-ын нэр хүндийг гутаан доромжлох гэсэн дайсагнасан оролдлогын нэг хэсэг гэж бид үзэж байна. Бид Оростой хэзээ ч "зэвсгийн наймаа" хийж байгаагүй бөгөөд цаашид ийм зүйл хийх төлөвлөгөөгүй гэдгээ дахин нэг удаа тодруулж байна" гэв.  

Сануулахад, АНУ-ын тагнуулын алба "Украинд үргэлжилж буй дайнтай холбогдуулан Орос Хойд Солонгосоос олон сая пуужин, их бууны сум худалдан авах шатандаа явж байгаа бөгөөд энэ нь Пхеньяны асуудлаарх НҮБ-ын аюулгүй байдлын асуудлаарх олон тогтоолыг зөрчиж болзошгүй" хэмээн мэдэгдсэн.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч уг буруутгалыг дахин сөхөж, “БНАСАУ Украин дахь Оросын дайнд ихээхэн хэмжээний их бууны сумаар далд байдлаар хангаж байна” гэсэн юм.

Эх сурвалж: koreaherald