Хөх хотод ковидын “тэг зогсолт”-ын улмаас 55 настай эмэгтэй амиа алдаж, хөл хориог эсэргүүцсэн иргэд бухимдаж эхэлжээ

Хөх хотод ковидын “тэг зогсолт”-ын улмаас 55 настай эмэгтэй амиа алдаж, хөл хориог эсэргүүцсэн иргэд бухимдаж эхэлжээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод энэ арваннэгдүгээр сарын 04-ний өдөр /2022.11.04/ 55 настай эмэгтэй өөрийн амьдардаг орон сууцандаа амь насаа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, эмэгтэйн амьдардаг орон сууцны хороололд коронавирусийн хоёр тохиолдол батлагдаж өнгөрсөн аравдугаар сарын 26-ны өдрөөс хойш хөл хорио тогтоосон байна. Ар гэрийнхний зүгээс талийгаачийг сэтгэл санааны хувьд тогтворгүй, амиа хорлохыг завдахыг оролдсон талаар орон нутгийн түргэн тусламжийн төвд мэдээлсэн ч хөл хориотой тул шуурхай шаардлагатай арга хэмжээ цаг тухайд нь аваагүй аж. Улмаар амь насаа алдсан тул иргэд ЗГ-аас гаргасан шийдвэрийг шүүмжилж эхэлжээ.

Мөн тус улсын Ганьсу мужид гэртээ хийнд хордсон 3 настай хүүхэд хангалттай эмчилгээ хийлгээгүйн улмаас нас барсан гэсэн мэдээлэл гарчээ. Хятадын олон нийтийн сүлжээгээр "Коронагийн улмаас эмчилгээ хойшлогдож, улмаар хүүхэд нас барсан" гэх хүүхдийн дурсгалыг хүндэтгэсэн хаштагуудыг  байршуулсан байна. 

Эх сурвалж: mk.ko




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө