В.Путины эцэг, эхийн булшин дээр "захидал" үлдээсэн ОХУ-ын тэтгэврийн хөгшинд таван жилийн хорих ял төлөвлөжээ

В.Путины эцэг, эхийн булшин дээр "захидал" үлдээсэн ОХУ-ын тэтгэврийн хөгшинд таван жилийн хорих ял төлөвлөжээ

Оросын Ерөнхийлөгч В.Путины эцэг эхийн булшин дээр “захидал” үлдээсэн үлдээсэний улмаас эрүүгийн хэргээр шалгагдаж буй тэтгэврийн хөгшин Ирина Цыбаневаг Санкт-Петербург хотын шүүх гэрийн хориноос чөлөөлжээ.  

Харин Ирина Цыбаневаг “тодорхой үйлдэл хийхийг хориглосон” тул одоо тэрээр оршуулгын газарт очих, хотыг орхих, ямар ч харилцаа холбооны хэрэгсэл ашиглах боломжгүй болжээ.  Уг хэргийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 244 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг заасан, “нас барсан хүний ​​цогцос, оршуулсан газрыг гутаан доромжилсон” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэж, Ирина Цыбанева таван жил хүртэл хугацаагаар хорих ял төлөвлөжээ. 

Эх сурвалж: Varlamov news




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө