“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд нэр бүхий иргэдийг гэм буруутайд тооцож, шүүгдэгч нар хохирлоо нөхөн төлөхөөр түр завсарлага авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 9-ны өдөр эрүүгийн хариуцлагын шүүх хурал болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал, Ш.Батхүүд “Эрдэнэт үйлдвэр”-т учруулсан 105, бусад аж ахуйн нэгжид учруулсан дөрвөн тэрбум нийт 109 тэрбум төгрөг гаргуулан хохирогчдод олгож, 10 жилийн хорих ял оноосон байна. Харин Э.Сүрэнд 35 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.