ВИДЕО: Украины дүрэмт хувцастай Оросын жүжигчид хоёр үзэгчийг барьцаалж үзүүлбэр үзүүлжээ

ВИДЕО: Украины дүрэмт хувцастай Оросын жүжигчид хоёр үзэгчийг барьцаалж үзүүлбэр үзүүлжээ

Оросын Калуга хотод болсон “Эелдэг хүмүүс" хэмээх үзүүлбэрийн үеэр Украины цэргүүдийн бэлгэ тэмдэг бүхий дүрэмт хувцас өмссөн жүжигчид танхимд нэвтэрч, хоёр үзэгчийг "барьцаалан", тайзны ард хиймэл зэвсгээр "буудаж” үзүүлбэр үзүүлсэн талаар "Ника" телевиз мэдээлжээ.

Энэ талаар төслийн менежер Р.Разум, “Уран бүтээлчид Донбассын оршин суугчид найман жилийн турш мэдэрсэн уур амьсгалд үзэгчдийг шингээхийг хүссэн" гэж тайлбарлажээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Соёлын сан”-гийн "Эелдэг хүмүүс" төсөлд 10 сая гаруй рублийн буцалтгүй тусламж олгосон байгаа ажээ. 

Эх сурвалж: Varlamov news

 




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө