Эрдэнэт хотын "Тэмүүлэл" цэцэрлэгийн бага бүлгийн багш О нь 1 нас 4 сартай хүүхдийг алгадаж, цохиж буй бичлэг цахим орчинд түгсэн. Тус хэрэг өнгөрсөн сарын 24-ны өдөр гарсан бөгөөд багш О нь хүүг унтсангүй гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь удаа дараа алгадаж улмаар хөхөрч гэмтсэн хэсгийг нойтон алчуураар үрж арчин эцэг, эхэд нь "Гүйж яваад унасан" гэх тайлбарыг хэлсэн байдаг. Уг хэрэгтэй холбоотойгоор "Тэмүүлэл" цэцэрлэгийн захиргаанаас уучлал хүссэн мэдэгдлийг гаргасан. Тэгвэл шүүх эмнэлгээс хүүг хөнгөн гэмтсэн гэсэн дүгнэлтийг гаргажээ. Мөн хүүхэд зодсон багшийг ажлаас нь чөлөөлж, цагдаагийн байгууллагаар шалгаж эхэлсэн байна.
ВИДЕО: