“Мэргэжлийн дүгнэлт гараагүй байхад талийгаачийн буруу болгож мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллагад гомдолтой байна” гэв

“Мэргэжлийн дүгнэлт гараагүй байхад талийгаачийн буруу болгож мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллагад гомдолтой байна” гэв

“Хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүйн улмаас залуучууд ажлын байран дээрээ амь насаа алдсаар байх уу?” сэдвээр ОСНААУГ-т харьяалалтай хоёр залуу ажлын байран дээрээ амь насаа алдсан ноцтой ослын талаар ар гэрийнхэн нь хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус хэвлэлийн бага хурлын үеэр, “2022 оны аравдугаар сарын 31-ний өдөр /2022.10.31/ ОСНААУГ-т болсон ослын талаар үнэн бодит мэдээллийг хүргэх, зарим худал мэдээллийг залруулах үүднээс талийгаачийн ар гэрийн зүгээс мэдээлэл хүргэж байна. Миний хувьд 35 настай талийгаач И-ийн хамаарал бүхий хүн. Бидний зүгээс маш уй гашуу амсаж, хэцүү цаг хугацааг туулж байна. Өглөө ажилдаа яваад хэзээ ч гэртээ буцаж ирэхгүй нийгэмд амьдарч байна” гэв.

Мөн “зарим мэдээллийн телевиз, сайтууд хоёр талийгаачийн талаар буруу ташаа мэдээлэл хүргэсэн байдалтай байна. Иймд ташаа мэдээлэл гаргахгүй байх, энэ төрлийн осол дахиж гарч эрдэнэт хүний амь нас хохирохгүй байгаасай гэсэн үүднээс бид анхааруулж хэлэх гэсэн юм” Талийгаачдын ар гэрийнхний зүгээс ОСНААУГ-т гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Талийгаачид тус газарт хөдөлмөрийн гэрээтэй, үндсэн ажилтан байсан. Гэтэл тухайн өдөр ажлын байран дээр бохирын шугамын ажил хийхээр шуурхай явсан ч амиа алдсан тул хууль, шүүх, хяналтын байгууллагаар явж хэргийн үнэн бодит байдлыг тогтоох, хэрэгт холбогдолтой байгууллага, удирдах албан тушаалтнуудад шударгаар хариуцлага тооцуулах хүсэлтэй байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Байгууллага маань хөдөлмөр хамгаалал дээр мэргэжлийн хүн болоод техник хэрэгслээр хангагдаагүй, аюулгүй байдал алдагдсаны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж цаашлаад амь насаа алдсаар байх уу гэдэг асуудал дээр бид гомдолтой байна” гэлээ.