ЦЕГ: Цахим залиланд 35-аас дээш насныхан ӨРТӨЖ байна

ЦЕГ: Цахим залиланд 35-аас дээш насныхан ӨРТӨЖ байна

Өнөөдөр /2022.11.14/ Цахим залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ЦЕГ, Монголбанк, МБХ-ноос хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус үеэр ЦЕГ-аас, “Өнөөдрийн байдлаар залилах гэмт хэргийн 88,2 хувийг цахим залилангийн хэрэг эзэлж байгаа бөгөөд манай улсын нийт интернэт хэрэглэгчдийн тоо 3,2 сая, фейсбүүк хэрэглэгчдийн тоо давхацсан тоогоор 2,8 саяд хүрчээ. 2021 онтой харьцуулахад энэ төрлийн гэмт хэргийн тохиолдол өссөн бөгөөд 32 хувийг зөвхөн цахим залилан эзэлж байна. Нийт 818,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 700 гаруй тэрбум төгрөгийг нь нөхөн төлүүлсэн” гэв. Иймээс энэ төрлийн гэмт хэргийг хохирогч болохоос урьдчилан сэргийлж ЦЕГ, Монголбанк, МБХ хамтран өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд "БҮҮ ШИЛЖҮҮЛ" гэх аяныг зохион байгуулахаар болжээ.

Цахим залиланд хохирогч гар утсандаа ирсэн нууц үгээ бусдад шилжүүлж фейсбүүк хаягаа алдсанаас болж хохирч байгаа бөгөөд мөн урьдчилгаа төлбөр нэрээр бусдад мөнгө шилжүүлж залилуулах гэсэн хоёр түгээмэл тохиолдлууд гардаг байна. Цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нь 35-аас дээш насныхан байгаа аж. Учир нь энэ насны иргэд цахим аюулгүй байдлаа хамгаалах чиглэлд мэдээлэл муутай байгааг онцоллоо.