Монгол, Буриадын угийн бичгийн материал цуглуулах төсөл ОХУ-д хэрэгжиж эхэлсэн гэж мэдээлжээ

Монгол, Буриадын угийн бичгийн материал цуглуулах төсөл ОХУ-д хэрэгжиж эхэлсэн гэж мэдээлжээ

ОХУ-ын Буриадад угийн бичгийн материал цуглуулах төсөл хэрэгжиж эхэлсэн талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, энэ оны аравдугаар сар /2022.10/-аас эхлэн Буриадын Үндэсний номын сангаас “Тоонто нютаг-үе залгамжлагч” санаачилгыг хэрэгжүүлэн эхэлсэн бөгөөд гол зорилго нь Буриад-Монголчуудын угийн бичгийн тухай материал цуглуулах, овгийн түүхийг хойч үедээ үлдээх явдал гэв. Иймд энэ сарын 17-ны өдөр /2022.11.17/ албан ёсны зохион байгуулалтын хурал болох бөгөөд Буриадын иргэдийг идэвхтэй оролцохыг уриалжээ. 

Энэ үеэр Бүгд Найрамдах Беларусь улсын төрийн архивын "Миний удмын бичиг" төслийг танилцуулах аж.

Буриадын үндэсний номын сангийн хэвлэлийн албаны мэдээлснээр, “Олон гэр бүл хойч үедээ зориулан ургийн модыг хөтөлдөг. Энэ дагуу тус төсөл нь иргэд удам угсаагаа зөв бүртгэх, нөхөн сэргээх, овог, удам угсааг холбох явдал юм” гэжээ.

Эх сурвалж: Baikal




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө