ШУУРХАЙ: "ОХУ Украинд нөхөн төлбөр төлөх" тухай НҮБ-ын тогтоолд Монгол Улс "түдгэлзсэн" санал өгчээ

ШУУРХАЙ: "ОХУ Украинд нөхөн төлбөр төлөх" тухай НҮБ-ын тогтоолд Монгол Улс "түдгэлзсэн" санал өгчээ

Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-ын Ерөнхий Ассамблей Оросоос Украинд нөхөн төлбөр төлөх тухай тогтоолыг баталсан байна.

Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнөөдөр /2022.11.15/ Украинд түрэмгийлж, Олон Улсын хууль тогтоомжийг зөрчсөн ОХУ нь Украин улсад нөхөн төлбөр төлөх зэргээр хариуцлага хүлээх ёстой гэсэн тогтоолыг баталжээ. Харин тус тогтоолыг батлах санал хураалтад Монгол зэрэг 73 орон түдгэлзсэн санал өгсөн бол, 14 орон эсэргүүцэж, 94 орон дэмжсэнээр НҮБ-ын тогтоол батлагдсан байна.

НҮБ-ын тогтоолд улс орнуудын санал өгсөн байдал. 2022.11.14

Эх сурвалж: NEXTA




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө