Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безос үлдсэн амьдралынхаа турш өөрийн хөрөнгөө сайн үйлсэд зориулна гэдгээ мэдэгдлээ

Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безос үлдсэн амьдралынхаа турш өөрийн хөрөнгөө сайн үйлсэд зориулна гэдгээ мэдэгдлээ

Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безос өчигдөр /2022.11.14/ 124 тэрбум доллартай тэнцэх хөрөнгийнхөө ихэнх хэсгийг үлдсэн амьдралынхаа турш сайн үйлсэд зориулахаар болсноо CNN-д өгсөн ярилцлагын үеэрээ хэлжээ.

Тодруулбал, өөрийн байгуулсан Bezos Earth Fund сангаар дамжуулан 10 тэрбум долларыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд хандивлах бөгөөд нийт хөрөнгөөсөө хэр их хэмжээг сайн үйлсэд зарцуулахаа дэлгэрэнгүй яриагүй аж. Жэф Безос одоо хөрөнгийн хэмжээгээр дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд 2021 онд Амазон компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа бусдад шилжүүлсэн ч одоо Амазоны 10 орчим хувь, Вашингтон Пост сонин, сансрын аяллын Blue Origin компанийг эзэмшдэг юм.




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө