ТОДРУУЛГА: Фэйсбүүкээр танилцсан иргэнийг бусадтай бүлэглэн зодож, шатаасан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

ТОДРУУЛГА: Фэйсбүүкээр танилцсан иргэнийг бусадтай бүлэглэн зодож, шатаасан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ оны есдүгээр сарын 16-ны өдөр фэйсбүүкээр танилцсан иргэнийг бусадтай бүлэглэн зодож, шатаасан хэрэг гарсан билээ. 

Тодруулбал, хохирогч болох 26 настай, эрэгтэй “Б” гэгчийг фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй “Р” гэгч нь тус хороонд байрлах нийтийн байранд дуудан уулзаж, улмаар бусадтай бүлэглэн /15 настай, эрэгтэй “Э”, 21 настай, эрэгтэй “Т”, 25 настай, эрэгтэй “Э”, 17 настай эмэгтэй “У”/ хохирогчийн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмдэн банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд хохирогчийн хувцсыг нь тайлж нүцгэлгэн зодож, дээрээс нь шатамхай будаг шингэлэгч цацаж гал тавин шатаан хэргийн газраас зугатсан байдаг. 

Тэгвэл тус хэрэг ямар шатандаа шалгагдаж байгаа талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Тиймээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.