НАТО-ын гишүүн орон Польшийн нутагт “ОХУ-д үйлдвэрлэсэн пуужин” унасан асуудлаар АНУ-ын генерал Украин, Польшийн генералуудтай ярилцжээ

НАТО-ын гишүүн орон Польшийн нутагт “ОХУ-д үйлдвэрлэсэн пуужин” унасан асуудлаар АНУ-ын генерал Украин, Польшийн генералуудтай ярилцжээ

АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга генерал М.Милли мягмар гараг /2022.11.15/-ийн орой Украины ерөнхий сайдтай ярилцсан гэж Пентагоноос мэдэгджээ. Мөн М.Милли Украины Зэвсэгт хүчний генерал В.Залужныйтай Оросын түрэмгийллийн талаар ярилцаж, "хэтийн төлөв, үнэлэлт дүгнэлтээ" солилцсон гэжээ.  Үүний дараа М.Милли Польшийн Ерөнхий штабын дарга, генерал Р.Анжейчактай ярилцжээ. Тэд, ОХУ-ын Украинд явуулж буй түрэмгийлэл, Польшийн хилийн ойролцоо хүний ​​амь эрсэдсэн талаар ярилцаж, мөрдөн байцаалтын явцад “холбоотой хэвээр байх”-аар тохиролцсон” гэж Пентагоноос мэдээлжээ. 

Эх сурвалж: CNN