МХЕГ-ын дарга Д.Баасандоржийг ЗГХЭГ-ын Дэд даргаар томилж, “ЗГ-ын дотоод хяналт шалгалт"-ыг удирдуулах ТОХИРООГ хийжээ

МХЕГ-ын дарга Д.Баасандоржийг ЗГХЭГ-ын Дэд даргаар томилж, “ЗГ-ын дотоод хяналт шалгалт"-ыг удирдуулах ТОХИРООГ хийжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ыг татан буулгаж, он гаргаад үйл ажиллагааг нь зогсоож буй. Харин тус байгууллагын 1600 гаруй алба хаагч,  байцаагчдыг нь салбар, салбарын яамдад нь хуваарилах юм. Тухайлбал, байгаль орчны байцаагчид БОАЖЯ-нд, уул уурхайн байцаагчид УУХҮЯ-нд очиж ажиллана.

Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Д.Амарбаясгалан, “Засгийн газар дотоод хяналт шалгалтын байгууллагатай болж байгаа” гэж мэдэгдсэн. Тэрбээр, “Засгийн газрын бүх нэгжээр дамжиж иргэд, аж ахуйн нэгжүүдээс жилдээ 1.2 сая гаруй санал, хүсэлт, гомдол ирдэг. Дийлэнх хувь нь төрийн байгууллагын хүнд суртал, хариуцлагагүй байдлын талаарх санал, гомдол эзэлж байна. Иймд шинээр байгуулж буй дотоод хяналт шалгалтын байгууллага 2023.01.01-нээс эхлэн энэхүү алдаа дутагдлуудыг засах ажлыг бодитоор эхлүүлнэ” гэсэн юм. 

Харин “Засгийн газар дотоод хяналт шалгалтын байгууллагыг ЗГХЭГ-ын дэд дарга хариуцна” гэж байгаа. 

Тэгвэл он гараад үйл ажиллагаа нь зогсох "МХЕГ-ын дарга Б.Баасандоржийг ЗГХЭГ-ын дэд даргаар томилоод, түүгээр Засгийн газар дотоод хяналт шалгалтын байгууллагыг удирдуулах”-аар эхний тохироог хийгээд байгаа аж. Харин ЗГХЭГ-ын одоогийн дэд дарга У.Бямбасүрэнг өөр ажилд сэлгэж томилж магадгүй байгаа ажээ.