ШУУРХАЙ: УДШ-ын архивт байгаа АН-ын ҮБХ-ны баримт бичигт Захиргааны хэргийн шүүхээс “үзлэг” хийжээ

ШУУРХАЙ: УДШ-ын архивт байгаа АН-ын ҮБХ-ны баримт бичигт Захиргааны хэргийн шүүхээс “үзлэг” хийжээ

Улсын дээд шүүх /УДШ/-ээс “АН-ын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн одоогоор байхгүй” гэсэн тогтоолыг удаа дараа гаргасан ч, С.Эрдэнэ болон Х.Баттулга нар өөрсдийгөө тус намын дарга хэмээж, тус бүрдээ Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийг тодруулаад буй.

Учир нь АН-ын төлөөллийн төв байгууллага бол ҮБХ бөгөөд тус намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга зэргийг сонгох, чөлөөлөх бүрэн эрхтэй ажээ. Иймд, С.Эрдэнэ АН-ын ҮБХ-ны өмнөх гишүүдийг өөрчлөх сунгааг 2021 оноос хойш удаа дараа хийж, өөрт ашигтай шийдвэрийг гаргах болжээ.

Тэгвэл тус намын зарим гишүүд Захиргааны хэргийн шүүхэд “УДШ-ийн архивт АН-ын ҮБХ-ны ямар гишүүд бүртгэлтэй байгааг тодорхой болгож өгнө үү” гэсэн утгатай хүсэлтийг гаргасан байна.

Иймд Захиргааны хэргийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ УДШ-ын архивт байгаа АН-ын ҮБХ-ны баримт бичигт  “үзлэг” хийжээ. Ингээд “АН-ын ҮБХ-нд 2017-2020 оны хугацаанд сонгогдсон гишүүдийн бүртгэл УДШ-ийн архивт байна” гэсэн дүгнэлтийг хийсэн гэх мэдээлэл байна. Энэ утгаараа 2017-2020 оны хугацаанд сонгогдсон АН-ын ҮБХ-ны гишүүд нь тус намын асуудлыг олонхоороо шийдвэрлэх бололтой.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө