"Тавантолгой төмөр зам"-ын газрын дарга Э, хэлтсийн дарга Х нарыг 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ

"Тавантолгой төмөр зам"-ын газрын дарга Э, хэлтсийн дарга Х нарыг 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ

“Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын гэр болон албан өрөөнд нь өчигдөр /2022.11.16/ Авилгатай тэмцэх газар /АТГ/-аас нэгжлэг хийсэн гэх мэдээлэл гарсан. Түүнийг "Богдхан төмөр зам" болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгаж байгаа талаар эх сурвалжийн мэдээлэл бий. 

Харин Н.Удаанжаргал нь БНСУ-аар дамжин АНУ руу явсан гэх албан бус мэдээлэл байгаа юм. Энэ талаар АТГ-аас мэдээлэл хийхдээ, “Н.Удаанжаргал байхгүй гээд мөрдөн шалгах ажил зогсож болохгүй” гэсэн утгатай мэдээллийг хийсэн. 

Мөн энэ хэрэгтэй холбогдуулж АТГ-аас дөрвөн хүнийг барьвчилсан гэх мэдээлэл байгаа бөгөөд албаны эх сурвалж, “эдгээр саатуулагдсан хүмүүс хэн болох талаар хэлэх боломжгүй” гэж мэдэгдсэн.

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр, “Тавантолгой төмөр зам ХК-ийн газрын дарга Э, тус компанийн  Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Х, “Фаннили финанс”  ББСБ-ын удирдах албан тушаалтай Б болон О нарын дөрвөн хүнийг 48 цагийн хугацаатай саатуулсан" байна.