ТОДРУУЛГА: Цэргийн ангиас оргон зайлсан гэх Б нь ажлаас халагдах өргөдлөө өгөөд явсан тул эрэн хайсан зүйл байхгүй

ТОДРУУЛГА: Цэргийн ангиас оргон зайлсан гэх Б нь ажлаас халагдах өргөдлөө өгөөд явсан тул эрэн хайсан зүйл байхгүй

Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тийрэлтэд артиллерийн батарейгийн сумлагч жолооч албан тушаалтай, дэд ахлагч Б нь энэ арваннэгдүгээр сарын 01-ний өдөр /2022.11.01/ Дорнод аймаг дахь цэргийн ангиас Улаанбаатар хотод сургалтад хамрагдахаар яваад сургалтад хамрагдаагүй, өнөөдрийг хүртэл сураггүй болсон гэх мэдээлэл гарсан.

Улмаар түүнийг эрэн хайж байна гэсэн юм. Тэгвэл энэ талаар холбогдох албанаас тодруулахад, “Дэд ахлагч Б нь тухайн үед ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд явсан. Эрэн хайсан зүйл байхгүй” гэв.