АНХААРУУЛГА: Дулааны худгаас нэр, нас, хаяг нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос олджээ

АНХААРУУЛГА: Дулааны худгаас нэр, нас, хаяг нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос олджээ

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд дулааны шугам сүлжээний худгаас нэр, нас, хаяг нь  тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос олджээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд дулааны шугам сүлжээний худаг дотор 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 21:14 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:18 цагт очиход 2.5 метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотор нэр, нас, хаяг нь  тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос байсныг 10 минут ажиллан гаргаж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн. Цагдаагийн байгууллагаас тухайн иргэний мэдээллийг тодруулахаар ажиллаж байна.