Завхан аймагт 15 настай охин сураггүй алга болсон хэрэг гарчээ

Завхан аймагт 15 настай охин сураггүй алга болсон хэрэг гарчээ

Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 15:00 цагийн үед 15 настай хүүхэд сургуулиасаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:43 цагт өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн Жишиг хорооллын оршин суугч, 15 настай, эмэгтэй Н-ийг 23:55 цагаас эхлэн “Чигэстэй гол”, “Таван чихийн-Ам”, “Худгийн-Ам” гэдэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.