ШУУРХАЙ: БНСУ-д сураггүй алга болсон монгол иргэн эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн байжээ

ШУУРХАЙ: БНСУ-д сураггүй алга болсон монгол иргэн эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн байжээ

Энэ сарын 09 /2022.11.09/-ний өдөр БНСУ-ын Кёнгиду Асан Хёндэ эмнэлэг болон Унян унчонь ёг орчмоос Монгол Улсын иргэн Б нь сураггүй алга болсон хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлж байсан билээ.

Тодруулбал, тэрбээр БНСУ-д ор сураггүй алга болж, ар гэрийнхэн нь тус улсын цагдаагийн байгууллагад хандсан боловч, Солонгосын хуулийн байгууллага эрлийн ажиллагааг дорвитой хийж өгөхгүй байгаа гэсэн юм. Тэгвэл Монгол Улсын иргэн Б нь олджээ. Тэрбээр гэрээсээ гарч яваад ухаан алдаж унасан байсанг Солонгос хүн олж улмаар улаан загалмайн эмнэлэгт хүргэж өгсөн аж. Ухаангүй таван хоног хэвтэж байгаад ухаан орж ар гэрийнхэнтэйгээ холбоо тогтоосон ч одоогоор биеийн байдал тийм ч сайнгүй эмнэлэгт хэвтэж байгаа гэжээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө