“Тусгаар тогтнол” хөдөлгөөнийнхний гэм буруугийн шүүх хурлыг ирэх сарын 5-нд товложээ

“Тусгаар тогтнол” хөдөлгөөнийнхний гэм буруугийн шүүх хурлыг ирэх сарын 5-нд товложээ

Нууцаар цэргийн бэлтгэл сургуулилалт хийсэн гэх "Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхөнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 21-ний өдөр болж, Д.Банзрагч, Д.Батсайхан, Ц.Цэрэндорж, Г.Тулга, Т.Төмөрзоригт нарт хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч, суллах шийдвэр гаргасан билээ. 

Тэгвэл Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн 19.8-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн тус хэргийн гэм буруугийн шүүх хурал ирэх арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн  09.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны товлогдсон байна.