Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 112-520 төгрөгөөр суларчээ

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 112-520 төгрөгөөр суларчээ

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 10 дугаар сард 3369.90 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 520.93, өмнөх сарынхаас 112.79 төгрөгөөр суларлаа. 

Мөн, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 10 дугаар сард 468.39 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.68, өмнөх сарынхаас 4.50 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш энэ оны 10 дугаар сард 54.77 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.86, өмнөх сарынхаас 0.29 төгрөгөөр суларсан байна.