"Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс Улаанбаатар-Дархан чиглэлийн хурдны галт тэрэг энэ сарын 28-ны өдрөөс эхлэн аялахгүй болсон талаар мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Улаанбаатар-Дарханы авто зам нээгдсэнтэй холбоотойгоор Дархан-Улаанбаатар-Дархан чиглэлд аялах зорчигч буурсан тул зорчигчийн 303/304 дүгээр галт тэрэг аялахгүй болохыг анхаарна уу" гэв.