Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны долдугаар сарын 24-ний өдрийн 1556 дугаар шийдвэрийн тэтгэлэг төлөгч Т.Э-гээс нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж Б.М-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Т.Э нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 08 жил 06 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон. Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Т.Э-гийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлж байжээ. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19868 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Т.Э-г 30 хоногийн хугацаагаар баривчилж, 50 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдууллаа.