СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 30 настай эмэгтэй автомашины эд ангид хавчуулагдаж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 30 настай эмэгтэй автомашины эд ангид хавчуулагдаж амиа алджээ

Өчигдөр /2022.11.24/ Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр 6 дугаар багийн нутаг дэвсгэрт автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан гаргаж чадахгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба хаагч нар хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу алба хаагчид 4 км замыг туулан 17:02 цагт очиход Хэнтий аймгийн Баянхутаг сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийнАллион” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн С-ийнПрадо” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн Э /33 настай эрэгтэй/, Н /38 настай эрэгтэй/, Н /10 настай, эмэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдсаныг эсэн мэнд, иргэн Ш /30 настай, эмэгтэй/ нас барсан байсныг 35 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн их эмч болон Цагдаагийн газрын Замын цагдаагийн даргад хүлээлгэн өгсөн байна.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө