“Чингис хаан” одонт Д.Доржготовт БШУЯ-аас хүндэтгэл үзүүлж, хоёр өрөө байр бэлэглэлээ

“Чингис хаан” одонт Д.Доржготовт БШУЯ-аас хүндэтгэл үзүүлж, хоёр өрөө байр бэлэглэлээ

"Монгол бахархлын өдөр" буюу өчигдөр /2022.11.24/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг академич Д.Доржготовт хүртээсэн билээ.

Тэрбээр Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн юм. Түүнд БШУЯ болон НЗДТГ хүндэтгэл үзүүлж хоёр өрөө байр олгохоор болжээ.