Ж.Төмөрсүхэд Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээлээ

Ж.Төмөрсүхэд Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээлээ

Байгаль хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэлийн аав байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийг Монгол Улсын гавьяат ажилтан цол тэмдгээр мялаахаар болсон тухай бид мэдээлсэн.

Тодруулбал, Ж.Төмөрсүх гуай Дархад нутгаас төрж буй 5 дахь гавьяат бөгөөд байгаль орчны салбараас анхных нь гавьяат болж байгаа юм байна. Тэрбээр шагналаа гардаж авахаар урд шөнө Улаанбаатарт ирсэн аж. Түүнтэй ярилцсан ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл өнөөдар /2022.11.25/ Эх орныхоо байгаль, ан амьтан, түүх, соёлын дурсгалыг хайрлан хамгаалах үйлсэд 40 шахам жилийн хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, хамгаалалтын захиргааг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, тогтвортой аялал жуулчлал, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган ажилласан хичээл зүтгэл, цэнгэг усны гол нөөц болсон Хөвсгөл нуур, Хөвсгөлийн хойд тайгын тусгай хамгаалалттай газрыг удирдлага арга зүйгээр хангаж, байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Жалын Төмөрсүхэд Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээлээ. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө