Таукейн Султанд Монгол Улсын ардын уран зохиолч цол хүртээв

Таукейн Султанд Монгол Улсын ардын уран зохиолч цол хүртээв

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын Их Хурлын гишүүн асан, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн зөвлөх багш, зохиолч Таукейн Султанд Монгол Улсын Ардын уран зохиолч цол хүртээлээ.

Тодруулбал, Улс, эх орондоо 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө олон арван өгүүллэг, тууж, роман, жүжиг, кино зохиол туурвиж, казах түмний утга зохиолыг олон улсад сурталчлан таниулахад авьяас билгээ зориулсны сацуу, “Монголын нууц товчоо”, “Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар тууж оршвой” зэрэг монголын түүхийн тулгуур эх сурвалжууд, “Монгол ардын зүйр цэцэн үг”, “Монгол Улсын Үндсэн хууль”-ийг тус тус казах хэлнээ хөрвүүлж казах түмний хүртээл болгож, “Коран судар”, “Ислам шашны тухай үндсэн мэдэгдэхүүн”, Абай Кунанбаевын “Сургаалууд” зэрэг бүтээлийг монгол хэлнээ тус тус орчуулж, хүн ардыг соён гэгээрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын Их Хурлын гишүүн асан, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн зөвлөх багш, зохиолч Таукейн Султанд Монгол Улсын Ардын уран зохиолч цол хүртээлээ.