ИРГЭН А: Шинэ жилээ тэмдэглээд, архи уусны "тасалбар” хоёр гарын минь үнэтэй байна гэж даан ч санаагүй /ВИДЕО/

ИРГЭН А: Шинэ жилээ тэмдэглээд, архи уусны "тасалбар” хоёр гарын минь үнэтэй байна гэж даан ч санаагүй /ВИДЕО/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор "Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр"-ийн хүрээнд "Эрүүл Монгол Хүн" хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангах үүднээс Цагдаагийн ерөнхий газраас “НАМАЙГ АЛГАС” аяныг орон даяар хэрэгжүүлж байгаа билээ.

Архины балгаар олон мянган хүмүүс хүсээгүй, төсөөлөөгүй амьдралаараа амьдарч цаашлаад эрүүл мэнд, амь насаа алдсаар байна.

Жилд насанд хүрсэн хүний архи, согтууруулах ундааны хэрэглээ 7-8 литр байдаг байдаг бөгөөд хэрэв энэ хэмжээнээс хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үздэг. Гэтэл манай улсад насанд хүрсэн нэг хүнд жилд 28 литр архи, согтууруулах ундаа ногдож байна. Бүр цаашилбал, насанд хүрэгчдийн 51 хувь нь байнга хэтрүүлэн хэрэглэдэг гэх тоо баримт байгаа юм.

Иймд iSee.mn сайт тус аяны хүрээнд одоогоос 13 жилийн өмнө "шинэ жилийн баяраа тэмдэглээд хамт олонтойгоо баярлаж, наргиж явсан нэгэн гэртээ харих замдаа тасарч унан улмаар хоёр гараа хөлдөөж, тайруулсан харамсалтай хэрэг гарсан талаар иргэн А-тай ярилцлаа. Тэрбээр баярын “архины тасалбар” нь хоёр гарын үнэтэй байна гэж санаагүй талаараа бидэнтэй хуваалцсан юм.

ВИДЕО:




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө