ШУУРХАЙ: Бусдын толгой дээр кофе асгаж, танхайрсан А-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэх ирэх сард товлогджээ

ШУУРХАЙ: Бусдын толгой дээр кофе асгаж, танхайрсан А-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэх ирэх сард товлогджээ

Бусдын толгой дээр кофе асгаж танхайрсан хэрэгт холбогдсон А-д холбогдох хэргийг  прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ирэх арванхоёрдугаар сарын нэгний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ. Ташрамд өгүүлэхэд, А-ийн хохирогч иргэний шүүх эмнэлгийн дүгнэлт хөнгөн гэж гарсан учир Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Ариунзаяад Эрүүгийн хуулийн 11.6.1 дэх хэсэг болон 17.8.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг энэ сарын 7-ны өдөр шүүхэд шилжүүлээд байсан юм. 

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

  • 1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

17.8 дугаар зүйл. Эд хөрөнгө устгах, гэмтээх

  • 1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.