Өнөөдөр бич өдөр

Өнөөдөр бич өдөр

Өнөөдөр /2022.11.27/ аргын тооллын 11 сарын 27, Адъяа гараг. Билгийн тооллын 4, Суулга одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 8:15 цагт мандан, 17:04 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ эерэг сайн байна. Эл өдөр ан, гөрөө хийх, мал муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх. Цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. 

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна. 




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө