Ким Жон Ун охиноо олны өмнө дахин ил гаргаж буй нь өөрийн өв залгамжлагчаа зарлаж буй явдал гэв

Ким Жон Ун охиноо олны өмнө дахин ил гаргаж буй нь өөрийн өв залгамжлагчаа зарлаж буй явдал гэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сарын 18-ны өдөр /2022.11.18/ баллистик пуужингийн туршилтын бэлтгэлийг шалгахдаа өөрийн охиныг анх удаа дагуулж явсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ. ЭНД ДАРЖ уншина уу.

Түүний охиныг 9-10 орчим насны Жү Э гэх бөгөөд тэрбээр дахин олон нийтийн өмнө ил гарч байгаа нь Ким Жон Ун өөрийн залгамжлагчийг зарлаж буй үйлдэл байх магадлалтай гэж зарим судлаачид таамаглажээ.

Тодруулбал, Ким Жон Ун охины хамт тус улсын Хвасон-17 баллистик пуужингийн технологийг хөгжүүлэгч эрдэмтэд, инженер мэргэжилтнүүдтэй уулзсан тухай Солонгосын Төв Мэдээний Агентлаг өчигдөр мэдээлжээ. Түүнийг удирдагчийн “хамгийн хайртай хүүхэд” гэж онцолсон бөгөөд “хайртай хүүхэд”-ээ хоёр дахь удаа чухал арга хэмжээнд дагуулж явсан нь ийнхүү таамгийг дэвшүүлэхэд хүргээд байгаа аж.