Өндөр настан болон бүл муутай айлын малыг хулгайлдаг бүлэг малчдыг илрүүлжээ

Өндөр настан болон бүл муутай айлын малыг хулгайлдаг бүлэг малчдыг илрүүлжээ

Дорнод аймгийн Сэргэлэн, Дашбалбар сумын нутаг дэвсгэрээс мал хулгайлдаг бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага илрүүллээ.

Тодруулбал, долоон этгээд долоон удаагийн үйлдлээр  40 бод, 70 бог хулгайлан зарж борлуулан, мөнгөөрөө мөрийтэй тоглодог байна. Бүлэг этгээдийн гурав нь эрхэлсэн тодорхой ажилгүй,  урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан,  мөрийтэй тоглодог бол бусад нь өөрсдийн цөөн тооны хэдэн мал дээрээ бусдын малыг хөлсөөр хардаг малчид байна. Тухайн дөрвөн иргэн ойр орчмынхоо өндөр настай, бүл муутай  айлын болон хараа хяналт муутай малыг өөрсдийнхөө сүрэгтэй нийлүүлэн тасалж авч, дамжуулан зардаг байжээ. Бүлэг этгээдийн үйлдсэн хэргийг шалгаж байна.