Дулааны шугам задарч, дотор нь байсан 34 настай эмэгтэй халуун ууранд түлэгджээ

Дулааны шугам задарч, дотор нь байсан 34 настай эмэгтэй халуун ууранд түлэгджээ

Дулааны шугам задарч, дотор нь байсан 34 настай эмэгтэй халуун ууранд түлэгджээ.

Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, 29 дүгээр байр дулааны шугам сүлжээний худаг руу нэг хүн унасан тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 14:38 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход тус байрны хойд талын дулааны шугам сүлжээний худаг доторх шугам задарч дотор нь иргэн У/34 настай, эмэгтэй, харьяалал тодорхойгүй/ халуун ууранд түлэгдэж, ухаан алдсан байсныг 30 минут ажиллан гаргаж, нийслэлийн ЯТТТ-д эсэн мэнд хүлээлгэн өгсөн.