ФОТО: "Хамтдаа бяцхан хөлүүдийг дулаацуулъя" уриан дор хандивын аян эхлүүллээ

ФОТО: "Хамтдаа бяцхан хөлүүдийг дулаацуулъя" уриан дор хандивын аян эхлүүллээ

2012 оноос эхлэн 10 дахь жилдээ хэрэгжиж буй "Дулаан гутал" аян "ХАМТДАА НЭГ ЗҮРХ СЭТГЭЛЭЭР БЯЦХАН ХӨЛНҮҮДИЙГ ДУЛААЦУУЛЬЯ" уриатайгаар энэ оны хандив, тусламжаа эхлүүллээ. Уг аян нь 10 жилийн өмнө Эрдэнэт хотоос эхлээд одоо УБ, Дархан, Эрдэнэт, Увс, Ховд, Сэлэнгэ, Зүүнхараа, Өмнөговь аймгуудад халуун сэтгэлээр дулаан гутал, хувцсыг нэн шаардлагатай байгаа хүүхдүүдэд хүргэсээр байгаа юм.

Уг үйл ажиллагаанд албан байгууллага, ААН, анги хамт олон, хувь хүн гэхчлэн хүссэн бүхэн нь оролцож болно. Ингэхдээ багадсан эдэлгээ багатай гутал, гадуур хувцас малгай ороолтыг хандивлаж, зохион байгуулагчид хэрэгтэй газар нь хүргэх аж.

Аян зохион байгуулагдаж буй газруудтай холбогдох утасны дугаар: 

  • Улаанбаатар - 8888-1622
  • Эрдэнэт - 9590-0110
  • Увс - 8924-4194
  • Ховд - 9943-5076
  • Өмнөговь - 8800-0133 

Мөн мөнгөн хандив өргөх / 5217050799 Цэвэгмид Хаан банкны дансанд илгээх. Данс нь шилэн буюу ил тод данс байна / Тараалтад оролцох / Машинаар үйлчлэх, дулаан гутал хувцас нэн шаардлагатай байгаа хүүхдүүдийн мэдээлэл өгөх, биечлэн оролцох /

ФОТО: