Өнгөрөгч амралтын өдөр Улаанбаатарт хотын нэгэн хотхонд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй хоёр иргэн 7667 УБУ улсын дугаартай автомашин жолоодон, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан. Мөн тэд энэ үеэрээ “би сайдын хүүхэд шүү” хэмээдэг.
Тэгвэл тус үйл явдлын “бичлэгт үндэслэн” Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн байна. Тус хэрэг явдал нь энэ оны есдүгээр сарын 1-2 /2022.09.01-02/-нд шилжих шөнө болсон үйл явдал аж. Тухайн үед иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан асуудалд Зөрчлийн хэрэг нээн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байсан бол, одоо бичлэгт үндэслэн “согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх” асуудалд нь Зөрчлийн хэрэг нээн Замын цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.