Иргэн А-д холбогдох "танхайрсан" гэх хэрэгт шүүхээс 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ

Иргэн А-д холбогдох "танхайрсан" гэх хэрэгт шүүхээс 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ

Энэ оны гуравдугаар сарын нэгний өдөр МУИС-ийн төгсөх ангийн оюутан А нь бусдын толгой дээр кофе асгаж танхайрсан хэрэгт холбогдсон билээ. Улмаар түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд эл хэрэг одоог хүртэл эцэслэгдээгүй байгаа юм.

Тэгвэл А нь дахин танхайрсан хэрэгт холбогдсон байдаг.

Тодруулбал А нь энэ оны дөрөвдүгээр сарын 16 /2022.04.16/-ны өдөр ZU гэх баарны үүдэнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр А-гэх эмэгтэйг зодож гудамж талбайд танхайрсан байдаг. Уг зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2022.11.28/ хэлэлцээд А-д шүүхээс 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. Удахгүй түүнд холбогдох "бусдын толгой дээр кофе асгаж танхайрсан" гэх хэргийн шүүх хурал болно.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө