Монголын хоёр иргэнийг “Ноцтой” хэмээн интерполоор эрэн сурвалжилж буй бол, сураггүй болсон есөн хүнийг мөн хайж байна

Монголын хоёр иргэнийг “Ноцтой” хэмээн интерполоор эрэн сурвалжилж буй бол, сураггүй болсон есөн хүнийг мөн хайж байна

Манай улсын нэр бүхий иргэд мөрдөн байцаалтын явцад гаднын улс орон руу оргон зайлсан гэх мэдээлэл байдаг. Тухайлбал, Хөгжлийн банкнаас 2018 онд 4 тэрбум төгрөгийн зээл авсан “Пи си вай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г нь Герман улс /ХБНГУ/ руу оргон зайлсан гэгдэж байгаа. Иймд түүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлсэн.

Мөн Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг "Богдхан төмөр зам" болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгаж байгаа ч тэрбээр БНСУ-аар дамжин АНУ-руу оргон зайлсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. Иймд манай улсын иргэдийг интерполоор эрэн сурвалжилж байгаа эсэх мэдээллийг сонирхлоо.

Интерполоор эрэн сурвалжилж байгаа хүмүүсээс гишүүн орны хүсэлтийн дагуу, тухайн хүний байршлыг тогтооход олон нийтийн тусламж шаардлагатай эсвэл тухайн хүн олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж болзошгүй тохиолдолд албан ёсны сайтад мэдээллийг нийтэлж эрэн сурвалжилдаг аж.

Харин бусад тохиолдолд хүний эрхийг дээдлэх үүднээс "Дэлхийн Интерполын төв"-д нэгдсэн гишүүн орны хууль хяналтын байгууллага зэрэг холбогдох байгууллагуудад мэдээллийг хүргүүлж, улмаар эрэн сурвалжлах ажиллагааг явуулдаг байна.  

Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын хоёр иргэнийг "ноцтой" хэмээн интерполоор эрэн сурвалжилж байгаа талаараа интерполын албан ёсны сайтад байршуулсан байна. Тодруулбал, эд хөрөнгө завших хэргээр Б.Энхмаа гэх 39 настай, Улаанбаатар хотод төрсөн эмэгтэйг эрэн сурвалжилж байгаа аж. Мөн хүний амь нас хөнөөсөн, бусдын биед ноцтой гэмтэл учруулсан хэргээр Ц.Гансүх гэх 51 настай Төв аймгийн харьяат иргэнийг эрэн сурвалжилж байгаа юм байна. Харин Монгол Улсын есөн иргэнийг "ор сураггүй алга болсон" хэмээн интерполоор мөн эрэн хайж байгаа аж.

Б.Энхмаа

Ц.Гансүх

Ор сураггүй алга болсон МУ-ын есөн иргэний мэдээлэл