Макс Жонсоны 19 сая ам.долларыг залилсан гэх Д.Буянтогтох "Ж.Мөнхбатаас хол, хөндий байдаг" гэж ярьжээ

Макс Жонсоны 19 сая ам.долларыг залилсан гэх Д.Буянтогтох "Ж.Мөнхбатаас хол, хөндий байдаг" гэж ярьжээ

Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсон нь манай улсын “Засаг Чандмань Майнз” гэх ХХК-ийн алтны уурхайд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн боловч тус компанийн захирал Д.Буянтогтох нь Макс Жонсоны хөрөнгө оруулалт авсныхаа дараа Монголоос гарч яваад, одоо эрэн сурвалжлагдаж байгаа билээ.

Д.Буянтогтох нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эхнэр Д.Буянжаргалын төрсөн ах нь юм. Тэгвэл олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа Д.Буянтогтох “Улаан бал” нэвтрүүлгийн багийг АНУ-д урьж ярилцлага өгчээ. Тэрээр энэ үеэрээ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай хэрхэн хамааралтай талаар өгүүлэхдээ, “Ж.Мөнхбат манай баг дүүтэй амьдардаг. Гурван хүүхэдтэй. Миний тухайд амьдралдаа 10 удаа л уулзсан гэж хэлж болно. Би бол хол харьцаатай. Ж.Мөнхбат гэж хүн миний ажилд төрөлд хамаагүй. Би бол хол хөндий байдаг хүн” гэж ярьжээ.

Үнэндээ, монголчууд төрснөөсөө холдоод явчихдаг, соёл уламжлал, хүмүүжилтэй хүмүүс биш. Иймд Д.Буянтогтохын дээрх тайлбарыг “Дүүгээ л бодсон үг байх” гэж дүгнэж болохоор байгаа юм.  

Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэргий Б-гийнхээ биед халдаж, бэртэл учруулсан байж болзошгүй асуудалд холбогдож байсан билээ. Эх сурвалжуудын мэдээллээр хүчирхийлэлд өртсөн гэх иргэн Б цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ нөхөр нь хардалтын улмаас өөрт нь гар хүрсэн. Гар хүрэх үедээ архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байсан. Өмнө нь хэд хэдэн удаа архидан согтуурч биед нь халдсан бөгөөд сүүлд 2020 онд хоёр удаа гар хүрсэн хэмээх зүйлсийг мэдүүлсэн гэх. Гэвч Ж.Мөнхбат ийм асуудал болоогүй хэмээн гүрийсэн.




“BONUS BOOST” BSB-д

5 цагийн өмнө