МҮЭХ: 2020 онд нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэхийг эсэргүүцнэ

МҮЭХ: 2020 онд нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэхийг эсэргүүцнэ

2020 онд Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 26 хувь хүрч өсөх гэж буй талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, Нийгмийн даатгалд хамрагддаг шимтгэлийн нэг төрөл болох тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээр 2017 онд хуульчилсан. Энэхүү бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байдаг. 

Дээрх шийдвэрийг эсэргүүцэн өнөөдөр /2019.11.06/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос  мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ Засгийн газар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Чинзориг нар 2020 оноос Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх бүх арга хэмжээг авна гэж амлалт өгсөн. Харамсалтай нь, энэ амлалтаа мартаж ирэх оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэгдүүлэх саналыг Монгол Улсын 2020 оны  төсвөөр хэлэлцүүлэх асуудалд оруулж ирсэн нь бидний дургүйцлыг хүргэж байна Иймд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх асуудлыг эсэргүүцэж байна” гэлээ.