"Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг 60 биш 30 ам.долларт тогтоох ёстой" гэж Украины тал мэдэгджээ

"Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг 60 биш 30 ам.долларт тогтоох ёстой" гэж Украины тал мэдэгджээ

Европын холбоо /ЕХ/-ны орнууд Оросын газрын тосны үнэд 60 ам.долларын дээд хязгаар тогтоохоор тохиролцсон бөгөөд тус шийдвэр маргааш /2022.12.05/-аас эхлэн хэрэгжиж эхэлнэ. 

Тэгвэл Украины тал “Оросын баррель нефтийн үнийг 30 ам.доллар байсан бол Оросын эдийн засгийг илүү хурдан сүйрүүлэх байсан” гэж мэдэгджээ. Тодруулбал, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Ермак "Дайсны эдийн засгийг хурдан устгахын тулд Оросын баррель нефтийг 30 ам.доллар хүртэл бууруулах шаардлагатай байсан ч тэгсэнгүй. Гэхдээ бид зорилгодоо хүрч, Орос бүх гэмт хэргийнхээ хариуцлагыг хүлээх болно. Тэд үүнээс маш их айж байгаа. Учир нь Украин зорилгодоо хүрнэ гэдгийг тэд  мэдэж байгаа" гэжээ.

Эх сурвалж: BBC