ВИДЕО: Дэлхийн хамгийн томд тооцогдох аквариум хагарч, 1500 орчим ховор загас үхжээ

ВИДЕО: Дэлхийн хамгийн томд тооцогдох аквариум хагарч, 1500 орчим ховор загас үхжээ

Өчигдөр /2022.12.16/ өглөө Германы Берлин хотод байрлах дэлхий хамгийн томд тооцогддог аквариум хагарч 1,500 орчим чамин загас үхэж, барилга усанд автсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 2004 онд нээгдсэн "AquaDom" аквариум нь Берлин хотын аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг байсан бөгөөд Radisson Blu зочид буудалд байрладаг аквариум дундуур шилэн ханатай цахилгаан шатаар зорчиж, олон төрлийн ховор загаснуудыг амьдаар харах боломжтой байжээ. Харин өчигдөр болсон ослын улмаас аквариум байрладаг зочид буудал нэг сая литр усаар дүүрч, хагарсан шилэнд хоёр хүн шархадсан бол одоогоор 14 метр өндөр аквариум хагарсан шалтгаан тодорхойгүй байгаа ажээ.

ВИДЕО: