Дэлхийн хамгийн намхан хүнээр шалгарсан Афшин Эсмаил Гадерзаде: Нэг л өглөө сэрэхэд бүх дэлхий чамайг хэн гэдгийг мэддэг болсон байна. Энэ бол ид шид

Дэлхийн хамгийн намхан хүнээр шалгарсан Афшин Эсмаил Гадерзаде: Нэг л өглөө сэрэхэд бүх дэлхий чамайг хэн гэдгийг мэддэг болсон байна. Энэ бол ид шид

Дэлхийн хамгийн намхан хүнээр Иран улсын иргэн Афшин Эсмаил Гадерзадег албан ёсоор нэрлэгджээ. Тэрбээр 20 настай бөгөөд 65 см өндөр. Дубай дахь Геннисийн амжилтын бүртгэлийн газар түүнийг албан ёсоор бүртгэхээсээ өмнө гурав дахин хэмжиж шалгасан аж. 

Дэлхийн хамгийн намхан хүнээр шалгарсан Афшин Эсмаил Гадерзаде “Геннисийн гэр бүлийн гишүүн болно гэдэг зүүд мөрөөдөл шиг л байна. Би заримдаа арай хийж л үүнд итгэдэг. Нэг л өглөө сэрэхэд бүх дэлхий чамайг хэн гэдгийг мэддэг болсон байна гээд төсөөлөөч. Энэ бол ид шид” гэжээ.