Гэрийнхээ гадаа тоглож байсан хоёр настай хүү зэрлэг усны үхэрт залгиулсан ч амьд үлдсэн талаар мэдээлжээ

Гэрийнхээ гадаа тоглож байсан хоёр настай хүү зэрлэг усны үхэрт залгиулсан ч амьд үлдсэн талаар мэдээлжээ

Энэ баасан гарагт Африк тивийн Уганда улсын цагдаагийн газраас хоёр настай хүү зэрлэг усны үхэрт залгиулсан ч амьд үлдэж чадсан талаар мэдээлжээ. Тодруулбал, зэрлэг амьтан тус хүүгийн биеийн тал хүртэл залгисан ч нуурын ойролцоо явж байсан хүн чулуу шидэн айлгаж чадсанаар хүүг буцаж тургисан байна. Энэхүү осол нь өнгөрсөн долоо хоногт тус улсын баруун өмнөд Катве-Кабаторо мужийн нутагт болсон бөгөөд Катве нуурын эрэгт, гэрийнхээ гадаа тоглож байсан Ига Пол гэх нэртэй хүү өртсөн аж. Ига Полыг нэн даруй орон нутгийн эмнэлэгт хүргэж, галзуу өвчний вакцин хийсэн байна.

Эх сурвалж: CNN