ФОТО: ОХУ-аас Монгол руу хууль бусаар ховор хамелеоныг нэвтрүүлэхийг завдсан хэргийг шалгаж байна

ФОТО: ОХУ-аас Монгол руу хууль бусаар ховор хамелеоныг нэвтрүүлэхийг завдсан хэргийг шалгаж байна

ОХУ-ын Буриадаас Монгол руу хууль бусаар ховор мөлхөгч амьтан буюу хамелеоныг нэвтрүүлэхийг завдсан хэргийг шалгаж байгаа талаар Оросын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, ОХУ-ын иргэн нь хүрэмдээ тус хэвлээр явагч амьтдыг нуусан байсан бөгөөд түүний хачин үйлдэл нь Хиагт олон улсын автомашины шалган нэвтрүүлэх боомтын гаалийн ажилчдын анхаарлыг татаж улмаар зөрчлийг илрүүлсэн аж. Зөрчил гаргасан этгээд нь амьтдыг Улаан-Үдээс найздаа бэлэглэхээр авсан хэмээн мэдүүлсэн бол шалгалтаар хоёр хамелеон нь олон улсын улаан номд орсон болохыг тогтоожээ. Иймд ОХУ-ын Захиргааны хуулийн дагуу торгууль ногдуулжээ.