Элон Маскын явуулсан судалгаанд түүнийг "твиттерын гүйцэтгэх захирал"-аас огцрохыг дэмжжээ

Элон Маскын явуулсан судалгаанд түүнийг "твиттерын гүйцэтгэх захирал"-аас огцрохыг дэмжжээ

Твиттерийг 44 тэрбум ам.долларт худалдан авсан Элон Маскын саяхан явуулсан санал асуулгад түүнийг тус платформын гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцрохыг дэмжсэн байна.

Тодруулбал, тус санал асуулгад оролцсон 522 мянган хүмүүсийн 57.5 хувь нь “тийм” гэж хариулсан бол, 42.5 хувь “үгүй” гэжээ. Харин тус судалгаа хаагдахаас өмнө Элон Маск санал асуулгын дүнг дагаж мөрдөхөө мэдэгдэж байжээ. Харин тэрээр санал асуулгын дагуу гүйцэтгэх захирлын суудлаасаа огцрох хэдий ч твиттерийн эзэн хэвээр үлдэх юм. 

Элон Маск, Жаред Кушнер нар Ням гарагт Катарт болсон ДАШТ-ий шигшээ тоглолтыг үзжээ