ВИДЕО: С.Лукашенко, "Та бид хоёрыг эзлэн түрэмгийлэгч хамгийн хортой хүмүүс гэдгийг бусад нь мэднэ" гэсэнд В.Путин тавгүйтжээ

ВИДЕО: С.Лукашенко, "Та бид хоёрыг эзлэн түрэмгийлэгч хамгийн хортой хүмүүс гэдгийг бусад нь мэднэ" гэсэнд В.Путин тавгүйтжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2019 оноос хойш анх удаа Бүгд Найрамдах Беларусь улсад айлчлах үеэрээ, А.Лукашенкогийн хамтаар хоёр орны засгийн газрын гишүүдтэй уулзаж, "Беларусь-Оросын интеграцчлалын хамгийн тулгамдсан асуудлыг бүхэлд нь хэлэлцэнэ” гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Харин тус уулзалтын дараа В.Путин, А.Лукашенко нар ганцаарчилсан хэлбэрээр хэлэлцээ хийж, байгалийн хий, хангамжийн асуудлыг хэлэлцэхээс гадна "цэргийн хамтын ажиллагаа ярилцаж, олон улсын тулгамдсан асуудлаар санал солилцоно" гэжээ. Гэтэл тус В.Путины айлчлалын үеэр С.Лукашенко түүнд хандан “Та бид хоёрыг эзлэн түрэмгийлэгч, энэ гараг дээрх хамгийн хортой, муу хүмүүс гэдгийг улсууд мэднэ” гэж хэлсэнд В.Путиныг багагүй тавгүйтүүлжээ.

Эх сурвалж: Varlamov news