ФОТО: Аргентинчууд баяраа тэмдэглэж төв талбайдаа Мессигийн дүрсийг гаргаж, шөнийн турш дуулж, бүжиглэжээ

ФОТО: Аргентинчууд баяраа тэмдэглэж төв талбайдаа Мессигийн дүрсийг гаргаж, шөнийн турш дуулж, бүжиглэжээ

Аргентины үндэсний шигшээ баг Францыг торгуулийн цохилтоор хожсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтын дараа Аргентинчууд Буэнос-Айресын гудамжинд гарч баяраа тэмдэглэлээ. 

Энэ нь тус улсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь, 1986 оноос хойших анхны цом байсан юм. Энэ үеэр сая сая аргентинчууд уйлж, хашхирч, тэврэлдэж байв. Энэхүү баяр шөнийн турш үргэлжилж дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин гэгддэг багийн ахлагч Лионель Мессигийн нэрийг дуудаж, түүний тоглолтын талаар ярилцжээ

Уг баярын үеэр Лионель Мессигийн дүрсийг гаргаж, Салют буудуулж машины дуут дохио дуугаргаж, үндэсний хөх, цагаан өнгөөр ​​гангарсан хөгжөөн дэмжигчид дуулж, бүжиглэж, туг далбаагаа мандуулж буйг олон улсын хэвлэлүүд онцолжээ. 

ФОТО: